Хонконгчуудыг дэмжиж, жагсаал зохион байгуулав
Бээжингийн удирдлагуудыг эсэргүүцэж Хонконгийн оюутнууд өнгөрсөн сараас эхэлж жагсаал зохион байгуулсан билээ. Оюутнууд удирдлагуудаа Бээжингээс томилохгүйгээр бүх нийтийн санал асуулгаар сонгодог байхыг шаардаж буй юм. Тэгвэл Хонконг оюутнуудыг дэмжиж Нью Йорк, Лондон хотын оршин суугчид БНХАУ-ын элчин сайдын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Жагсагчид “Си Зиньпин Хонконгийг чөлөөл”, “Шаардлагыг нь хүлээж ав”, “Баригдсан оюутнуудыг сулла” хэмээн шаарджээ. Лондонгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус ашигласан бол Нью Йорк хотын цагдаагийнхан Хятадын элчин сайдыг яамыг хамгаалалтад авчээ. Нью Йорк хотын дарга Билл де Бласио “Элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүсийн ихэнх нь Хонконгийн иргэд байсан” гэв. Энэхүү жагсаалд 2000 гаруй хүн оролцжээ. Харин Лондон хотод болж буй эсэргүүцлийн жагсаалд 5000 гаруй хүн оролцсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ