Моди АНУ-д ирлээ
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар тус улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Моди АНУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийх юм. Ерөнхий сайдыг дагалдаж тус улсын Батлан хамгаалахын сайд Шри Арун болон Сангийн сайд Ражинт Синг зэрэг 50 гаруй өндөр албан тушаалтан хүрэлцэн иржээ.
1
Айлчлалын хүрээнд хоёр орны удирдлагууд эдийн засаг болон цэрэг армийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу мэдэгдэв. Моди “AFP” агентлагт ярихдаа “Энэ удаагийн айлчлал Энэтхэгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Бид АНУ-ын тусламжтайгаар Батлан хамгаалах салбартаа шинэчлэл хийх зорилготой байгаа” гэсэн байна. Цагаан ордноос мэдэгдсэнээр Обама, Моди нар маргааш Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцахаар болсон гэв.
Ирэх арваннэгдүгээр сард Обама Энэтхэгт төрийн айлчлал хийхээр болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ