Миний дууг хориглох хэрэггүй
Дуучин Женнифер Лопезийн сүүлд гаргасан “Booty” дууг Британийн хэд хэдэн хөгжмийн суваг цацахаас татгалзсан юм. Британийн талаас тус дууны клипинд хэтэрхий задгай бүжиг, хувцаслалт гардаг. Энэ бүхэн өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн хориглосон билээ.
1
Тэгвэл дуучин бүсгүй “Access Hollywood” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Миний дууг хориглох хэрэггүй. Энэ дуунд зөвхөн эмэгтэй хүний гоо сайхныг гаргадаг. “Booty” дуу өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал болно гэж үү. Больж үз. Тэднийг балчир гэж бүү бод” гэж хэлжээ.
Энэхүү уран бүтээл “youtube” сайтнаа байршаад 14 хоногийн хугацаанд нийт 42.855.834 хүн үзжээ. Мөн “Booty” дуу АНУ, Өмнөд Солонгос, Испани, Германы хөгжмийн чартуудыг тэргүүлээд буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ