Лохан шоу нэвтрүүлэгтэй болов
Жүжигчин Лэндсей Лохан “How are you Lindsay Lohan” хэмээх шоу нэвтрүүлэгтэй болж, телевизийн салбарт хүч үзэхээр болжээ. Энэхүү нэвтрүүлэг долоо хоног бүрийн бямба гаригийн 18.00 цагаас “HBO” телевизээр цацагдахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Тус нэвтрүүлэгт олны танил урлаг спортын оддоос гадна улстөрчид хүртэл оролцох гэнэ. Лохан твиттертээ “Би Опра Унфри шиг ток шоуны хатан хаан болмоор байна. Би өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохыг 10 наснаасаа хойш мөрөөдсөн. Мөрөөдөл минь биелсэнд баяртай байна” гэж жиргэжээ. “How are you Lindsay Lohan” шоуны эхний зочноор дуучин Бейонси оролцож магадгүй гэж “TMZ” сайт мэдээлэв. Өнгөрсөн баасан гаригт Лохан, Бейонсигийн гэрт зочилжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ