Хятадыг эсэргүүцэгчид хүрээгээ тэлж байна
Хонконгт болж буй оюутнуудын жагсаалыг дэмжиж, Тайванийн нийслэл Тайпэй хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэхүү жагсаалд Тайванийн 5000 гаруй хүн оролцож, Бээжингийн удирдлагуудыг оюутан, залуусын хүсэлтийг хүлээн авахыг шаардсан байна. Жагсагчид “Хонконгт боломж олго. Түвд орныг чөлөөл” гэж бичсэн цамцаар жигдэрсэн байжээ.
1
Оюутнуудын жагсаалыг дэмжиж Нью Йорк, Лондон хотын иргэд Хятадын элчин сайдын яамны өмнө суулт зарласан хэвээр байгаа юм. “Жагсагчдыг тараахын тулд даралттай ус ашиглаж байгаа ч, тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа” гэж Нью Йорк хотын цагдаагийн дарга Пол Браун “AFP” агентлагт ярьжээ. Мөн жагсагчид Хятадыг өөрөөсөө хүчгүй, эдийн засгийн хувьд сул дорой улсуудад төрийн бодлого явуулахгүй байхыг шаарджээ.
1
Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж буйд БНХАУ-ын дарга Си Зиньпин санаа зовж буйгаа илэрхийлсэн ч, оюутнуудтай хэлэлцээр хийж, шаардлагыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр дээрх асуудлаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ