Хэт даврагчид 1700 охиныг хулгайлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл гурван долоо хоногийн хугацаанд Язидис үндэстний 1700 гаруй охиныг хулгайлж, 3000 гаруй хүний аминд хүрсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Иракийн Батлан хамгаалахын сайд Зейд Рада аль Хуссейн баталж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд явуулсан тайландаа дурьджээ.
1
Тэрбээр “Хэт даврагчид Язидис үндэстний 4-18 насны 1584 охиныг хулгайлсан. Охидын эцэг эхүүд нь энэ талаар мэдэгдэж, гэрэл зургийг нь цагдаа нарт өгсөн байгаа. Өнгөрсөн сараас эхэлж хэт даврагчид нийслэл Багдадаас 1500 км-ийн цаана байрлах Санжир ууланд байршаад буй Язидис охидыг хулгайлах нь ихссэн. Санжир ууланд 40 мянга гаруй Язидисчууд амьдарч байгаа. Тэдэнд НҮБ, “Улаан загалмай”, “Хавирган сар” нийгэмлэг цэвэр ус, хоол, хүнсээр хангаж байгаа” гэж хэлжээ.
1
Сири болон Иракт үйл ажиллагаагаа идэвхжүүлээд буй Лалын шашинт суннитуудын “Лавентийн лалын улс” бүлэглэл өнгөрсөн долоодугаар сарын 1-нд эзэлсэн газар нутгууддаа тусгаар тогтносон “Халифын вант улс” байгуулж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү үйл явдлын дараа тус бүлэглэлийн дайчид 30 мянган хүний аминд хүрчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ