Камероны шинэ бүтээлд Жеки тоглоно
Хятадын нэрт жүжигчин Жеки Чан найруулагч Жеймс Камероны шинэ уран бүтээлд тоглохоор болжээ. Энэ тухай найруулагч твиттертээ “Жекигийн жүжиглэлт надад таалагддаг. 2008 оноос хойш Хятадын өнгө аясыг оруулсан кино бүтээхийг хүссэн. Би 2012 онд энэ киноныхоо гол дүрээр Жекиг сонгож, түүнд зориулж зохиолоо бага зэрэг өөрчилсөн. Энэ уран бүтээл амжилттай болох байх. Яагаад гэвэл би энэ залууд итгэж байна” гэж жиргэжээ. Камерон инстаграмдаа Жекитэй авахуулсан зургаа байршуулж “Найз” хэмээн бичсэн тухай “www.usmagazine.com” мэдээлэв.
1
“Тэмдэглэл” хэмээх нэртэй энэхүү уран бүтээлийн зураг авалт ирэх арванхоёрдугаар сараас эхлэх гэнэ. Зураг авалт Хятад болон Европын дөрвөн оронд болохоор төлөвлөжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ