“Боко Харам”-ийн толгойлогч амьд гэв

img

Нигерийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч  Крис Олуколаде өнгөрсөн сарын 25-нд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шэкауг гэнэтийн ажиллагааны үеэр амиа алдсан хэмээн мэдээлсэн юм. Армийнхан Кондуга хотод хэт даврагчидтай тулалдаж, тус хотыг чөлөөлсөн. Энэ үеэр 12  цэрэг, 50 гаруй хэт даврагч амиа алдсан аж. Амиа алдсан хэт даврагчдын дунд тус бүлэглэлийн тэргүүн байсан гэж Крис Олуколаде мэдэгджээ. Тэгвэл хэсэг хугацаанд чимээгүй байсан хэт даврагчдын толгойлогч өөрийгөө амьд гэдгээ мэдэгдэж, Засгийн газартаа видео бичлэг явуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Би амьд Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан. Бүү баяс. Би үхээгүй. “Боко Харам” бүлэглэл хэзээ ч ялагдахгүй. Бид Нигерийг эзлэх болно” гэсэн байна.

1

Харин энэхүү видео бичлэгийг хуурамч гэж Нигерийн аюулгүйн албаны хэвлэлийн төлөөлөгч Мэрилин Огар хэлэв. Огар “Абубакар Шэкауг амиа алдсан. Энэ бол үнэн. Видео бичлэг бол хуурамч эсвэл Абубакар Шэкауг амьд байхдаа энэ бичлэгийг хийлгэсэн байх” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ