Зое Салдана хүүхдийнхээ зургийг зарахгүй
Жүжигчин Зое Салдана энэ сарын дундуур анхныхаа хүүхдийг өлгийдөн авах билээ. Зое Холливуудын одод шиг шинээр мэндэлсэн хүүхдийнхээ зургийг сэтгүүл, сонинд зарахгүй гэж мэдэгджээ. Тэрбээр нөхөр Марко Переготой ярьсны эцэст дээрх шийдвэрийг гаргасан гэж “www.extratv.com” сайтад ярьсан байна.
1
Хосууд өчигдөр Лас Вегас хотноо зохион байгууллагдсан “Academy of Motion Picture Arts And Sciences” наадамд оролцжээ. “TMZ” сайтын мэдээлсэнээр “Жүжигчин бүсгүйд “Vogue”, “Elle”, “Hello”, “Nice Forever”, “Candy Girl” зэрэг сэтгүүл удахгүй төрөх хүүхдийнхээ зургийг зарах санал тавиад байгаа” гэсэн байна.
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Vogue” сэтгүүл Зое Салданад 50 мянган ам.доллор санал болгосон гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ