Брэдийн том хүү кинонд тоглоно

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жолигийн том хүү Маддокс кинонд тоглохоор болжээ. Сүүлд тоглосон “Fury” киноныхоо сурталчилгаагаар Нью Йорк хотноо хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр Брэд энэ тухай хэлжээ.

1

Тэрбээр “Маддокс их чадвартай. Тэр бага байхаасаа л кинонд дуртай байсан. Жоли түүнийг үргэлж жүжиглэх чадвартай гэж магтдаг. Маддокс эрэгтэй хүүхэд хэдий ч бүх зүйлд уян хатан ханддаг. Хүү минь урлагт дэндүү хайртай, бас жүжиглэх авъяастай. Жоли хүүгийнхээ чадварыг хөгжүүлэхийн тулд кинонд тоглуулахаар шийдсэн” гэжээ. Жүжигчин залуу хүүгээ ямар жанрын кино болон ямар дүрд тоглохыг хэлэхээс татгалзсан аж. Харин тэрбээр энэхүү киноны найруулагчаар ажиллахаа мэдэгдсэн байна.

Ирэх сард худалдаанд гарах “Psychologies” сэтгүүлийн нүүр хуудсыг Брэд, Маддокс хоёр чимэхээр болсон гэж “www.contactmusic.com” мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ