Оюутнууд захирагчаа Гитлертэй зүйрлэв

img

Хонконгийн оюутнууд захирагч Лиунг Чун Инийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Оюутнууд түүнийг Бээжингийн талд үйлчилж байна хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хэдэн мянган оюутан Хонконгийн Засгийн газрын байрны гадна суулт зарлаж, “Лиунг Чун Ин бол Хонконгийн Адольф Гитлер” гэх лоозон барьцгаажээ. Дээрх үйл явдлын дараа Лиунг Чун Ин “Sky news” телевизээр дамжуулан мэдэгдэл хийж, огцрохгүй гэдгээ хэлсэн байна. Тэрбээр “Би огцрохгүй. Оюутнуудын шаардлага хууль бус. Энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй ч гэлээ оюутнуудтай хэлэлцээр хийхэд бэлэн” гэсэн байна.

Жагсаалыг удирдаж буй тэргүүн хэлэлцээр хийх захирагчийн саналыг хүлээн авсан ч Лиунгийг огцруулах тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлсэн аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
amerik delhii niitiig uimuuj baina doo. tegeed taalagdaagui hunee olon niited gitlertei zuirlej buh medeelliin heregsleer tsat*g. amerik uuruu bol gitlerees ayultai yargachid shuu dee.
2014-10-05
зочин:
таалагдахгүй юм болгоныг гитлер болгох нь дээ хөөрхий гэж
2014-10-03
kkkkk:
tankaar nytslyylah ni dee er ni tgeed hytad uls ni negdmel neg bh ni mania ulsad bol ashigtai sh dee
2014-10-03