Эболаг зогсоох бэлдмэл гаргаж авсан гэв
Сьерро-Леон улсад Эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Британи улсын иргэн, эмч Уилл Пооле өнгөрөгч долоодугаар сард санамсаргүй байдлаар халдвар авсан юм. Тэрбээр 25 хоногийн хугацаанд Канадын эмч нарын гаргаж авсан туршилтын “Замак” хэмээх бэлдмэлийг хэрэглэж, бүрэн эдгэрсэн юм. Тэрбээр өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эрүүл мэнд” форум уулзалтын үеэр Баруун Африкийн орнуудад дэгдэж, олон хүний аминд хүрсэн эболаг зогсоох бэлдмэл гаргаж авсан гэж мэдэгджээ.
1
Уилл Пооле “Туршилтаар гаргаж авсан “Замак” бэлдмээс илүү үйлчилгээ сайтай тариа гаргаж авсан. Ирэх долоо хоногт ДЭМБ-ын эмч нар энэхүү тариаг туршиж, шинжлэхээр болсон. АНУ, Британийн Эрүүл мэндийн яам энэ тарианд ихээхэн найдлага тавьж байгаа. Би эболагийн халдвар авч байсан. Тиймээс биед ямар өөрчлөлт өгч буйг хэнээс ч илүү мэднэ” гэж ярьжээ.
Харин ДЭМБ-ын захирал Маргарет Чан эмчийн гаргаж авсан бэлдмэлийн эцсийн хариу гараагүй учир, нийтэд зарлахаас татгалзсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ