Австрали хэт даврагчдын эсрэг нэгдэв
Австрали улсын Засгийн газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, тус улсад агаараас цохилт өгөхөөр боллоо. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн байна. “Австралийн тусгай нисэх хүчин Иракийн нийслэл Багдад хотноо байршаад буй АНУ-ын цэргийн ангид маргааш очно” гэж Ерөнхий сайд хэлжээ. Эббот өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэрээ хэт даврагчдын эсрэг дайнд нэгдэхээ мэдэгдэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
.
Энэхүү гэрээний дагуу маргаашнаас Австралийн тусгай нисэх хүчин Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгөхөөр болжээ. Өнөөдрийн байдлаар “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Европын 5, Арабын 10 улс нэгдэж, агаараас цохилт өгч буй. Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган хэт даврагчдыг устгахын тулд АНУ-тай хамтрах болсноо өчигдөр мэдэгдэж, нисгэгчгүй гурван онгоц илгээжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ