Хонконгийн захирагч оюутнуудтай хэлэлцээр хийжээ
Хонконгийн захирагч Лин Чун-Иен тус хотын ихэнх хэсгийг зогсонги байдалд оруулаад буй жагсагчдыг нэн даруй жагсаалаа зогсоохыг уриалжээ. Бээжингийн талаас мэдээлсэнээр Хонконгийн төвд 10 мянга гаруй залуус жагсаал зохион байгуулсан хэвээр байгаа гэв. Өнгөрсөн баасан гаригт жагсагчид 10 гаруй зам, гудамж хааж, цагдаагийнхантай мөргөлджээ. Жагсагчид Бээжингийн эрх баригчдад хандан, шинэ удирдагчаа чөлөөтэй сонгох боломжийг олгохыг шаардаж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Хонконгийн захирагч Лин Чун-Иенийг жагсагчидтай уулзахыг хүссэн ч тэрбээр татгалзсан билээ. Учир нь жагсагчид түүнийг огцрохыг шаардсантай холбоотой гэжээ. Тэгвэл захирагч өнөөдөр жагсаалыг зохион байгуулж буй хүнтэй уулзах хүсэлтээ төв телевизээр мэдэгджээ. Энэхүү саналыг жагсагчдын тэргүүн хүлээн авч, уулзсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
1
Тус уулзалтын дараа жагсагчид хяналтадаа оруулсан найман гудамжийг чөлөөлж, шаардлагатай бүс нутгуудад тусламжийн цувааг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Харин Лин Чун-Иен жагсагчидтай хэлэлцээр хийсэн ч албан тушаалдаа хэвээр үлдсэн гэж Бээжингийн талаас мэдэгдэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ