Иргэдийг нь хүлээн авахыг хүслээ
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад эх орноосоо дүрвэж, Туркийн хил орчимд байршаад буй иргэдийг нь тус улсын Засгийн газар ивээлдээ авч, орогнуулахыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ассад өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд явуулсан захиандаа ийнхүү дурьджээ. Харин Эрдоган энэхүү саналыг хүлээн авах ямар ч боломжгүй хэмээн мэдэгдэж, нэн даруй Сирийг тогтворшихийг хүссэн байна.
1
Өнгөрсөн сарын сүүлээр Сирийн 40 мянган гаруй иргэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас зугтааж, Туркийн хил орчимд байршсан юм. Дүрвэгсдийн цуваа нэмэгдсэний дараа Эрдоган зарлиг гаргаж Сиритэй залгаа хилээ тодорхой хугацаагаар хааж, хил орчимд цэргийн хамгаалалт гаргасан билээ. Ерөнхийлөгч Эрдоган хэлэхдээ “Туркийн газар нутагт Сирийн 90 мянган иргэн байгаа. Дахин Сирийн нэг ч иргэнийг хүлээн авахгүй” гэсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ