Гага нууцаар хуримлажээ

img

Дуучин Леди Гага жүжигчин Тэйлор Кинни нар нууцаар хуримласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Олон улсын хэвлэлүүд хосыг өчигдөр Итали улсад нууцаар хуримласан гэж бичжээ. Гагаг хуримаа хийсэн гэдгийг дуучны дотны анд жүжигчин София Буш “The Daily Mail” сонинд ярилцлага өгөх үеэрээ дурьджээ. Тэрбээр “Гага жаргалтай байгаа. Найз минь хуримынхаа үеэр нулимсаа барьж дийлээгүй. Би найзыгаа хүчирхэг бас этгээд гэж боддог байсан. Тэгэхдээ тэр хуримынхаа үеэр яг л сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй харагдаж байсан. Ямар ч гаж, тэнэглэл энэ хуриманд байгаагүй гэдгийг амлаж байна. Гага цагаан өнгийн даашинз өмссөн. Хэвлэлүүдийн бичиж байгаа шиг хар эсвэл улаан өнгийн даашинз байгаагүй” гэж хэлжээ.

1

Гага, Кинни хоёр 2011 онд дэлгэцнээ гарсан “You And I” клипийн зураг авалтын үеэр танилцаж байсан юм. Тэднийг өнгөрсөн жил сүй тавьсан хэмээн бичиж байсан ч хосууд энэхүү мэдээллийг батлаагүй билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
gaj ni dendsen huuhen ! shizotoi l baih ! engiin baij chadahaa baisan ! setgetsed ni oorchlolt orson huuhen !
2014-10-05
erdenechimeg:
sonirholtoi medeelel bna
2014-10-05
erdenechimeg:
sonirholtoi medeelel bna
2014-10-05
erdenechimeg:
sonirholtoi medeelel bna
2014-10-05