Фелпс 275 мянган ам.доллароор торгуулав

img

Усанд сэлэлтийн олимпийн аварга, АНУ-ын тамирчин Майкл Фелпс өнгөрсөн долоо хоногийн эхээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, Балтимор хотын Форт Мак Хенри туннелиэр гарч явах үедээ цагдаагийнханд баригдсан юм. Тамирчинг саатуулсан цагдаагийн ажилтан “Тэр архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж хурд хэтрүүлсэн. Шөнийн 1.40 цагийн орчимд хэрэг явдал болсон тул туннелиэр автомашин цөөхөн байсан. Тэрбээр баригдах үедээ намайг хэл амаар доромжилсон” гэж мэдүүлсэн байна.

1

Майкл Фелпс энэхүү үйл явдлын дараа твиттерээр дамжуулж “Би жолоо барьж хурд хэтрүүлсэндээ харамсч байна. Үүний хор уршгийг гүнээ ухаарч байна. Дахин ийм алдаа гаргахгүй” хэмээн бичжээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, нэрт тамирчинд 275 мянган ам.долларын торгууль ногдуулсан тухай “Dailymail” сонин мэдээллээ.

Нэрт тамирчин өмнө нь 2004 онд Мэрилэндэд архи хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож хурд хэтрүүлсэн юм. Тухайн үед түүнд 18 сарын тэнсэн харгалзах ял оногдуулж, 250 ам.доллароор торгож байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaarval:
manai zarim urlag sportiinhon ch gesen ard tumnees ogson, ulsaas avch bui mongondoo tsadaad baigaag anhaarch ene met zorchil gargasan tohioldold ondor torguuli ogch baih heregtei
2014-10-06