Дахин нэг Британи иргэнийг цаазлав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн сарын 15-нд Британийн иргэн 44 настай Дэвид Хэйнсийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Энэхүү бичлэгийн төгсгөлд Британийн иргэн Алан Хеннингийн дүрс бичигдсэн юм. Тэгвэл үхсэн, амьд эсэх нь тодорхойгүй байсан Алан Хеннингийг цаазалж буй бичлэгээ хэт даврагчид өчигдөр олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Алан Хеннинг амиа алдахаасаа өмнө “Миний амийг Обама, Камеронаас бүү нэхээрэй. Тэд бол жинхэнэ дайчид. Та хоёрт амжилт хүсье. Барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах хэрэгтэй. Тэднийг заавал авраарай” гэж хэлжээ.
1
Түүнийг цаазалсан хэт даврагч “Иракийн Засаг захиргаа дэндүү арчаагүй байна. Бидний уур хилэн дээд цэгтээ хүрлээ. Дахин боломж, өршөөл гэж байхгүй. Өнөөдрөөс эхэлж барьцаанд байгаа хүмүүсийг нэг нэгээр нь хороох болно” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Алан Хеннинийн эхнэр Барбара Хеннин “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэт даврагчдын тэргүүнд хандаж нөхрийг нь суллахыг хүссэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ