Хонконгийн жагсаалд сурагчид нэгдлээ

img

Хонконгийн 10 гаруй их сургуулийн оюутан, залуус хоёр долоо хоногийн өмнөөс Бээжингийн удирдлагуудад хандаж, сонгууль явуулах нээлттэй эрх олгохыг шаардсан билээ. Харин энэхүү саналыг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 оны сонгуулиар олгохоо мэдэгдсэний дараа, оюутнууд эмх замбараагүй байдал үүсгэсэн  юм. Тэгвэл “Хонконгт боломж олго. Бид Хятадын колони биш” гэх урианд дор нэгдсэн оюутнуудыг дэмжиж тус улсын 5000 гаруй ахлах, дунд сургуулийн сурагчид жагсаалд нэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сурагчдыг ахалж буй Эрика Лин “AFP” агентлаг ярихдаа “Бид ах эгч нарынхаа эхлүүлсэн хувьсгалд оролцохыг хүсч, энэхүү шийдвэрийг гаргасан. Биднийг хэн ч албадаагүй, хэн ч хүчээр тулгаагүй. Бээжингийн талаас сонгууль явуулах нээлттэй эрх олговол бидний ирээдүйд тустай. Оюутнууд биднийг цагдаагийнхнаас хамгаалж байгаа” гэж хэлжээ.

1

Цагдаагийнхан өчигдөр 78 хүнийг баривчилжээ. Тэдний дунд 15-18 насны таван сурагч байжээ. Цагдаагийнхан “Баригдсан хүмүүсийн дунд сурагчид байгааг цагдаагийн байранд ирэхдээ л мэдсэн. Тэднийг 2, 3 цаг саатуулж, батлан даалтаар гаргасан” гэв. Хонконгийн захирагч Лин Чун-Иен жагсаалыг тараахын тулд цагдаа хүчнийхэнд онцгой эрх олгосон юм. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд цахилгаан бороохой, даралттай ус, нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж эхэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ