Ким Чен Ун тамирчидтайгаа уулзав

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн спортын XYII наадамд оролцож, амжилт үзүүлсэн дасгалжуулагч, тамирчиддаа хүндэтгэл үзүүлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус улсын тамирчид Инчоны наадмаас 11 алт, 9 мөнгө, 37 хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр медаль авсан тамирчиддаа долоо хоногийн амралт болон мөнгөн шагнал өгсөн гэж тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав. Ким Чен Ун тамирчиддаа хандаж “Та нараар бахархаж байна. Эх орныхоо нэрийг өндрөөр өргөсөнд талархаж байна” гэж хэлжээ.

7

Тамирчид Хөдөлмөрийн намын хүндэтгэлийн танхимд удирдагчтайгаа уулзсаны дараа Пхеньян хотноо байрлах Ким Ир Сен, Ким Чен Ирийн хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ наадмын өмнө Ким Чен Унд тус улсад хүрэлцэн ирэх санал тавьсан юм. Энэхүү саналыг Ким Чен Ун зөвшөөрөөгүй ч Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Чое Роунг Хое болон Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин нарын оролцуулсан билээ. Тэд Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вонтой уулзсан байна.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ