Хэт даврагчид орон сууц дэлбэлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн нийслэл Кобане хотод байрлах 180 айлын орон сууцыг дэлбэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 45 хүн амиа алдаж, 21 хүн гэмтсэн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Дауд Ражиха хэлжээ. Энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдади хүлээн зөвшөөрч, дахин халдлага үйлдэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр нийслэл Дамаскийг чөлөөлөхийг Ерөнхийлөгч Башар аль Ассадаас шаардсан аж. Ассад хэт даврагчдын шаардлагыг хууль бус хэмээн мэдэгдэж, дайтахаа мэдэгдсэн юм.
6
НҮБ-ын мэдээлсэнээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт даврагчид Сирийн 155 иргэнийг хороосон гэв. Тэдний ихэнх нь биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж Бан Ги Мүн твиттертээ бичжээ. Тэрбээр “Халифын вант улс” бүлэглэл бууж өг. Гэмгүй иргэд та нарын тоглоом биш” гэж жиргэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ