Хятад эболаг зогсоохыг уриалав
НҮБ-ын дарга Бан Ги Мүнтэй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уулзах үеэрээ Баруун Африкийн орнуудад дэгдэж, олон мянган хүний аминд хүрсэн эбола вирусыг зогсоохын тулд дэлхийн бүх улсыг нэгдэхийг уриалжээ. Тэрбээр “Эболаг дан ганц ДЭМБ бие дааж зогсоож чадахгүй. Мөн энэ вирусын халдвар хурдацтай байгаа учир Ази, Европ гэлтгүй дэлхийн бүх улс нэгдэж, эболаг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Хятад улс эболатой тэмцэхийн тулд өнгөрсөн сарын дундуур Либери улсад 58 эмчийг илгээж, 20 сая ам.доларын хандив үзүүлсэн. Мөн халдварыг зогсоох бэлдмэл гаргаж авахаар хичээнгүйлэн ажиллаж байна” гэж хэлжээ.
6
Эбало дэгдсэн Гвиней, Сьерра-Леон, Либери, Нигерт 14 улсаас 400 сая ам.долларыг илгээгээд байгаа юм. Хятад 2.1 сая ам.долларын өртөг бүхий эм тариаг Сьерра-Леон улсад хандивлахаа мэдэгдсэн байна.
6
ДЭМБ-ын захирал Маргарет Чан эбола вирусээр 3481 хүн амиа алдаж, 7500 хүн халдвар авсан гэв. Өчигдөр Сьерра-Леон, Либери улсад 145 хүн шинээр халдвар авч, 75 хүн амиа алджээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ