Обама Израйлийн Ерөнхий сайдтай уулзав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Цагаан ордондоо хүлээн авч, уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр орны удирдлагууд Газын зурваст хүчин төгөлдөр хэрэгжиж буй гал зогсоох гэрээний асуудлаар өөрсдийн байр сууриа солилцсон аж.  Уулзалтын төгсгөлд Бенжамин Нетаньяху АНУ-ын Засгийн газарт хандаж Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ерөнхий сайд “Ойрхи Дорнодыг айдаст автуулж буй “Халифын вант улс” бүлэглэл олон улсын хяналтаас гарах гэж санаархаж байна. Тэднийг нэн даруй устгах хэрэгтэй. Израйль улс хэт даврагчдын эсрэг цохилт өгөхөд бэлэн” гэж хэлжээ.

6

Энэ саналыг Обама хүлээн авч, тун удахгүй Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэлтэй дайтахаа мэдэгджээ. Обама энэ сарын 12-нд Израйль улсад айлчлал хийхээр болжээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Шимон Перес болон Палестиний Ерөнхий сайд Исмаил Хантай уулзахаар болсон гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу мэдэгдэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
hoyor aluurchin uulzjee
2014-10-07