Брэд эхнэрийнхээ фэн

img

Жүжигчин Брэд Питт “CBS” телевизийн “Ярилцах уу” нэвтрүүлэгт оролцох үеэрээ жүжигчин Анжелина Жолигийн фэн гэж хэлжээ. Тэрбээр “Би эхнэртэй маш их хайртай. Миний бодлоор Жоли жүжигчний хувьд үнэхээр чадварлаг. Тэр зохиолтойгоо хэрхэн харьцахаа сайн мэддэг. Дүрээ хэрхэн бүтээхээ хэнээр ч хэлүүлдэггүй. Тиймээс би жүжигчин Анжелина Жолигийн фэн. Фэн бүхэн хайртай уран бүтээлчтэйгээ хамт амьдрахыг хүсдэг. Азтай нь би өглөө бүр Жолитой нэг орноос сэрдэг” гэж ярьжээ.

6

Брэд Жоли нар 2005 онд “Ноён, хатагтай Смит” киноны гол дүрийг бүтээж байсан юм. Тэгвэл хосын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Чи намайг үүрд хайрлах уу” кино ирэх оны эхээр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү уран бүтээлд тэдний том хүү Маддокс туслах дүр бүтээж байгаа гэнэ. Тэрбээр дэлгүүрийн худалдагч хүүгийн дүрийг бүтээж байгаа гэж “Bdcwire.com” мэдээллээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ