Хэт даврагчид Туркийн хил орчимд тугаа мандуулав

img

.

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сири, Туркийн хил орчимд хяналтаа тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хоёр долоо хоногийн өмнө Сирийн 20 мянга гаруй иргэн хэт даврагчдаас зугтааж, Туркийн хил орчимд байрлаад байсан юм. Энэхүү үйл явдлын дараа Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган тодорхойгүй хугацаагаар хилээ хаах зарлиг гаргасан билээ. Тэгвэл хэт даврагчид Туркийн хил орчимд хяналтаа тогтоож, далбаагаа мандуулжээ.

1

НҮБ-ын дарга Бан Ги Мүн “Хэт даврагчид хяналтаа тогтоосон газраас 1500 км-ийн цаана Сирийн дүрвэгсэд байршиж байгаа. Тэднийг Сири, Туркийн Засгийн газрын аль нь ч хамгаалахгүй байгаа нь эрсдэл дагуулж байна” гэжээ. Харин Туркийн ерөнхийлөгч Эрдоган “Манай Засгийн газар Сирийн дүрвэгсдийг хэт даврагчдаас хамгаалахгүй гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадад уламжилж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагчид Туркийн хил орчимд хяналтаа тогтоож, дүрвэгсдэд заналхийлж буйтай холбоотойгоор шуурхай хуралдаан зохион байгуулсан байна. Обама “Хэрвээ Эрдоган зөвшөөрвөл АНУ-ын тусгай хүчин Турк Сирийн хил орчимд байршаад буй хэт даврагчдын эсрэг ажиллагаа явуулах бүрэн боломжтой” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganqa:
жинхэнэ баатрууд. баяр хүргэе. цааш давших хэрэгтэй. шинэ хүчирхэг гүрний төлөө урагшаа найзууд аа.
2014-10-07
дэлгэрцэцэгийн ах:
1500 км-ийн цаана багаа бол аюулгүй юм байна
2014-10-07
tegvel ih l :
mash ih hol bna sh tee. ee minii duu, sain suralts
2014-10-07
zochin:
дэлгэрцэцэг ээ, дүрвэгсэд 1500 км-ийн цаана байгаа юм уу
2014-10-07