Эболагаар Испанийн иргэн амиа алдлаа

img

Сьерра-Леон улсад эбаолагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Испани улсын иргэн, эмч Карса амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр энэ сарын эхээр халдвар авсан нь тогтоогдож тус улсын нийслэл Фрийтуанд байрлах ДЭМБ-ын эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Испанийн Эрүүл мэндийн яам халдвар авсан иргэнээ өчигдөр тусгай онгоцоор Мадрид хотноо авчрах үед Карса амьсгал хураасан байна. Испанийн Эрүүл мэндийн сайд Комма “AFP” агентлагт ярихдаа “Түүний биеийн байдал их муу байсан. Бид долоо хоногийн хугацаанд туршилтаар гаргаж авсан “Замак” бэлдмэлийг хэрэглэж байсан ч үр дүнгээ өгсөнгүй” гэжээ.

1

Ийнхүү эбола вирусээр Испанийн хоёр дахь иргэн амиа алдав. Өнгөрсөн наймдугаар сард Либери улсад үйл ажиллагаа явуулдаг Католик сүмийн санваартан 75 настай Мигель Пажарес эболагийн халдвар авч, амиа алдсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sarmagchingiin tahal:
ene sarmagchin haruudig buur delhiigees nuulgej boldgum bhda
2014-10-07