Японд хар салхи дэгдлээ
Японы төвийн хэсгүүдээр “Phanfone” хэмээх хар салхи дэгджээ. Хар салхины улмаас нийслэл Токио хотноо олон хоногийн турш аадар бороо орж, зам талбай бүхэлдээ усанд автсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас Нагасаки хотын 1000 орчим айл гэрэл цахилгаангүй болсон байна. Тус улсын Онцгой байдлын дарга Акина Суса “Хар салхины улмаас хоёр хүн хүндээр гэмтсэн. Мөн 12 байшингийн дээвэр хийссэн. Сүүлд ирсэн мэдээгээр нэг хүн сураггүй алга болсон. Сураггүй алга болсон иргэнийг хайх ажиллагааг эхлүүлсэн. Хар салхи хэр хэмжээний хохирол учруулах нь тааварлашгүй байна” гэж ярьжээ.
6
Японы Засгийн газар хар салхины улмаас хэд хэдэн нисэх буудлын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Ерөнхий сайд Шинзо Абе “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ард түмнээ сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж, гамшигийн бүсүүдэд тусламж илгээхээ илэрхийлсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ