Далласт ариутгал эхэллээ
Энэ сарын эхээр АНУ-ын Техас мужийн Даллас хотод эбола вирусын тохиолдол бүртгэгдсэн юм. Халдвар авсан эрэгтэй өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Либерээс АНУ-д ирээд, хэд хоногийн дараа халдвар авсан нь тогтоогджээ. Эмч нар түүнийг эболагийн халдвар тээгч үедээ ойролцоогоор 100 хүнтэй харилцсан хэмээн сэжиглэж, Техас мужид хөл хорио тогтоогоод буй. Тэгвэл өнөөдрөөс эхэлж Даллас хотод сайн дурынхан ариутгал хийж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
7
Сайн дурынхан 5400 айлын хашаа, 100 гаруй зам талбайд ариутгал хийсэн байна. Мөн цэцэрлэг, бага, дунд сургуульд эболагаас урдчилан сэргийлэх, хичээл оруулахаар шийдвэрлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эболагийн хүрээг тэлэхгүй байхыг Техас мужийн удирдлагуудад сануулж, улсын сангаас 1.4 сая ам.долларыг гаргажээ. ДЭМБ-аас мэдээлснээр эбола вирусээр 7245 хүн халдвар авч, 3259 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн 400 гаруй 0-12 насны хүүхдүүд гэж тус холбооны захирал Маргарет Чанг хэлэв.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ