Францис хэт даврагчидтай уулзахыг хүсэв
Ромын хамба ламтан Францис Ирак, Сирид эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд хандаж мэдэгдэл хийжээ. Ламтан Ватикан хотноо болсон мөргөлийн үеэр “Хэт даврагч хэмээн өөрийгөө нэрлэж буй хүмүүс хүн хэвээрээ үлдэхийг хүсч байгаа бол яг одоо зэвсгээ хаяхыг зөвлөж байна. Би та нарт туслах болно. Яг одоо тайвширч, араатан зангаа хаяхыг хүсье. Бид чадна. Хамтдаа ариусаж чадна. Та бүхэн яг одоо бууж өгөхгүй бол газарт дэндүү хүчтэй унах болно” гэж хэлжээ.
6
Хамбатан өнгөрсөн тавдугаар сард Иракийн удирдлагуудад хандаж, тус улсад айлчлал хийхийг хүссэн ч татгалзсан хариу авсан юм. Иракийн Ерөнхий сайд Хайдар Ал Абадид “Хамбатанг эх орондоо хүлээн авах нь хэтэрхий аюултай. Хэт даврагчдаас таны амь насыг хамгаалж чадахгүй” гэсэн юм. Тэгвэл Францис Иракийн Ерөнхийлөгч Фуад Масумд хандаж, Иракт очих зөвшөөрөл олгохыг хүссэн гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ