Клуни, Амаль хоёр хүүхэлдэйн баатрууд болов

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни энэ сарын эхээр өмгөөлөгч Амал Аламуддинтай хуримаа хийсэн билээ. Хосууд Италид хуримаа хийсэн бөгөөд олны танил 100 гаруй эрхэм оролцсон юм. Америкийн “TMZ” сайтын бичсэнээр “Энэхүү хуримыг 29 сая ам.долларын өртөгөөр хийсэн” гэжээ.

.

Тэгвэл хуримаа хийгээд удаагүй байгаа хос тун удахгүй шинэ цувралаа гаргахаар зэхэж буй “Симпсоныхон” хүүхэлдэйн кинонд дүр бүтээхээр болжээ. “Тэднийг хурим болон бал сарынхаа үеэр өмссөн хувцастай нь дүрсэлж, харуулсан” гэж “Симпсоныхон” цувралын найруулагч Роб Браун “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ. Хосын зургийг Италийн нэрт зураач Алехандро Паломбо зурсан байна. Энэхүү цувралд тэднээс гадна Британийн гүнж Кэйт Миддлтон гарах гэнэ.

 .

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ