Төрсөн өдрөөр нь баглаа цэцэг бэлэглэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний төрсөн өдөр өнөөдөр тохиож юм. Тэрбээр 62 насныхаа төрсөн өдрийг Сибирийн тайгад тэмдэглэхээр болжээ. Путинтэй хамт Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар тайгад очихоор болсон гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна. В.Путиний төрсөн өдөрт зориулж Германы Канцлер Ангила Маркель баглаа цэцэг явуулж, мэндчилгээ дэвшүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр мэндчилгээндээ “Эрүүл энхийг хүсье. Урт удаан наслаарай” гэжээ.
5
Путиний төрсөн өдрийг идэвхтэн дэмжигчид нь сүр дуулиантай тэмдэглэхийг зорьдог байна. Төрсөн өдөрт зориулж Москва хотноо зургийн үзэсгэлэнг нээжээ. Харин Путиний хувьд төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхийг сайшаадаггүй гэнэ. Тэрбээр “Орт 1” сувагт “Би сүр дуулиантай төрсөн өдөрт дургүй. Жил бүрийн аравдугаар сарын 7-нд аль болохоор төрсөн хот Санкт-Петербург руу явахыг эрмэлздэг. Төрсөн хотдоо очиж маш их эрч хүчийг авдаг юм. Тэгэхдээ би энэ удаа уламжлалаа эвдэхийг хүсч Сибирийн тайгад амрахаар болсон” гэж ярьжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ