Нобелийн шагналтнуудын чуулган цуцлагдав

img

Өмнөд  Африкийн Засгийн газар XIV Далай ламд виз олгохоос татгалзснаас болж Дэлхийн нобелийн шагналтнуудын 14 дүгээр чуулга уулзалтыг цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өмнөд Африкийн удирдлагууд БНХАУ-тай харилцаагаа муутгахаас сэрэмжилж ийнхүү виз олгохоос татгалзсан гэв. Энэхүү үйл явдлын дараа Далай лам дургүйцлээ илэрхийлж “Улс хараат бус байх хэрэгтэй” гэж хэлжээ. 2009 оноос хойш тус улсын Засгийн газар Далай ламд гурван удаа виз олгохоос татгалзжээ.

.

Тэгвэл нобелийн шагналтнуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн орон орны төлөөлөгчид Өмнөд Африкийн шийдвэрийг эсэргүүцэн чуулганд оролцохгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Дээрх үйл явдлын улмаас Нобелийн хорооноос ээлжит чуулганаа Өмнөд Африкт зохион байгуулахаас татгалзжээ. Энэ удаагийн чуулганыг Өмнөд Африкийн удирдагч асан, Нобелийн энхтайваны шагналт Нельсон Манделагийн нэрэмжит болгохоор төлөвлөж байсан юм.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unenhuu:
estoi bolj! hunii erhiig hulduu chirsen horvoo dalai lamiin ugiig daldalj bulshilsan horvoo
2014-10-08