Блум эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсэв

img

Жүжигчин Орланда Блум экс эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүссэн тухай “www.people.com” мэдээллээ. Тэд өнгөрсөн оны сүүлчээр тодорхойгүй шалтгаанаар салцгааж, тусдаа амьдрах болсон юм. Блум өчигдөр Опрагийн шоунд оролцох үеэрээ “Би Миранда Керртэй эргэн нийлэхийг хүсч байна. Хүүтэйгээ өдөр бүр тоглохыг хүсч байна. Миний амьдралд яагаад ийм том ангал үүсчих вээ. Би их гайхах юм. Энэ бүхний буруутан нь хэн бол оо гэж. Тэгэхдээ Миранда энэ бүхэнд ямар ч буруугүй. Би л буруутай. Хонгор минь энэ яриаг сонсч буй бол буцаад ирээч. Миний зүрх шаналж байна. Намайг жаргалтай нэгэн болгооч” гэж хэлжээ.

1

Жүжигчин залуу эхнэрээсээ салсаныхаа дараа таван бүсгүйтэй нэр холбогдоод амжсан юм. Харин Миранда өнгөрсөн сараас Австралийн газрын тосны магнайт Жеймс Пакертай дотносож, хамт амьдрах болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ