Кунис: Охин минь аавтайгаа төстэй

img

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар хэдхэн хоногийн өмнө охинтой болсон билээ. Тэд охиндоо Уатт Исабелли Катчер гэх нэрийг хайрласан юм. Ээж болоод удаагүй байгаа жүжигчин бүсгүй твиттертээ “Охин минь яг одоо унтаж байна. Унтаж байхыг нь харахаар аав шигээ өхөөрдмөөр юм аа. Хүмүүс охиныг минь ааваасаа илүү надтай төстэй гэлцэх юм. Тэгэхдээ миний бодлоор яг л Катчер. Охин минь аавтайгаа төстэй” гэж жиргэжээ.

1

Хосууд охиныхоо хамтаар ирэх сард худалдаанд гарах “People” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээр болжээ. Энэхүү мэдээллийг тус сэтгүүлийн эрхлэгч Жесс Гагле баталсан юм. Тэрбээр “Катчер их ухаантай залуу. Тэр бусад алдартнууд шиг биеэ тоогоогүй. Түүнийг зөвшөөрүүлэхэд 10-хан минут хангалттай байсан. Тун удахгүй Катчерийн гэр бүлтэй уулзъя” гэж жиргэжээ.

“People” сэтгүүлээс гадна “Esquire's” сэтгүүл тэдэнд санал тавьсан гэж “TMZ” сайт мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jiriin:
humuus neeree sonin shuu, yagaad ene humuusiig sonirhood baidag yum bol, harin bi bol hamgiin tsarailag zaluu, minii ehner bol ene delhiin hamgiin setgel bulaam busgui , oor yu heregtei yum be ain,,,
2014-10-07