Уильям эхнэрийнхээ хамтаар Нью Йоркт иржээ

img

Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар АНУ-ын Нью Йоркт хотод хүрэлцэн иржээ. Хатан хааны Букингемийн ордноос мэдээлсэнээр “Ханхүү, гүнж хоёр төрийн асуудлаар бус хувийн ажлаар Нью Йорк очихоор болсон. Уильям, Кейт хоёр АНУ-д хоёр өдөр байна” гэжээ.

6

Ханхүү, гүнжийн гэнэтийн айлчлалаас болж Нью Йорк хотын олон улсын нисэх буудалд хамгаалалт гарчээ. Британийн хэвлэлүүдийн бичиж буйгаар “Тэдний суусан онгоц хэдэн цагт Нью Йоркт буусан нь нууц хэвээр байна. Мөн Уильям, Кейт хоёр АНУ-д ирсэн шалтгаан нь тодорхойгүй. Энэ асуудлаар ордны ажилчид хүртэл мэдээлэл муутай байгаа” гэжээ. Өнгөрсөн сарын сүүлээр ханхүү эхнэр, хүүгийнхээ хамтаар Испанид гурван хоногийн хугацаатай амарсан билээ.

6

Ирэх арваннэгдүгээр сард Уильям гэр бүлийнхээ хамтаар Хятад улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн юм.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

11111111:
kate middleton-ийг үнэхээр биширч байнаа. ямар үед сэтгэл татам, инээхээрээ бүүр ч дур булаам
2014-10-08
ganaa-d:
chi yu yariad bnaa...uuriin taraasan virus ch geh ch...teneed ch geh ch,,,ene humuus chi bish za..chamaas oooogt uur humuus za....
2014-10-07
ганаа:
африк явж, өөрсдийнхөө тараасан вирусаа авахгүй юм байх даа. энэ нөхөр ингэж тэнэж яваад сирийн эх оронч, шударга есны төлөө тэмцэгчдэд хулгайлагдах вий дээ.
2014-10-07