Двайн Жонсон хакердуулжээ
Жүжигчин Двайн Жонсоны твиттер хаягийг хакердсан тухай “Baltimoresun.com” мэдээллээ. Цагдаа нарын мэдээлсэнээр жүжигчний хаягийг өнгөрсөн сараас эхэлж, хакердаж эхэлсэн байна. Энэхүү үйл явдлын дараа Двайн Жонсон 19 сая дагагчтай твиттер хаягаа устгаж буйгаа мэдэгдэж, “Миний твиттерийг хакердсан этгээдүүдэд, надад баригдвал хүзүүг нь хуга мушгих болно” гэж жиргэжээ. Жүжигчин инстаграмдаа “Энэ бол миний сүүлийн жиргээ” хэмээн бичиж дээрх жиргээнийхээ зургийг нийтэлсэн байна.
.
Энэ сард л гэхэд хакерууд Холливуудын 10 орчим уран бүтээлчийн твиттер хаягийг хакердаж, санаатайгаар нэр хүндэд нь халджээ. Хакеруудаас болж жүжигчин Эмма Стоун, Женнефир Лауронс, Жуд Лоу нар твиттер хаягаа устгасан юм. Мөн дуучин Адель “Твиттер бол хаалгаа цоожлоогүй айл” хэмээж тус сүлжээний удирдлагуудад гомдол гаргасан аж.
э
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ