"МАН-ын хүн МОХ-ны ерөнхийлөгч болдог”

img

МОХ-ны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан хотод болжээ. Тус холбооны ерөнхийлөгчид МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун,  МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайханы зөвлөхөөр ажиллаж байсан Н.Батбаяр нар өрсөлдөж, Н.Батбаяр сонгогдсон байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюуны төлөөлөл 200 гаруй оюутан чуулганд оролцож саналаа өгсөн гэнэ. Гэтэл өнөөдөр “Монгол залуу хүн” ТББ-аас оюутны амьдралыг мэдэхгүй, оюутны байгууллагыг улс төрийн намын ашиг сонирхол болгосон хүн дахин МОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн мэдээлэв.

ө

МОХ-ны ерөнхийлөгч сонгох чуулган дээр оюутнуудынхаа төлөө хийж бүтээх зүйл, оюутны хөгжлийн талаар огт яригдаагүй ба “чуулганд оролцогч оюутнуудаа үг хэлэх гэхээр Н.Батбаяр, Д.Батчулуун нарыг дэмжихгүй бол суу” гэж дарамталж байсан гэж оюутнуудын төлөөлөл ярьж байв.

ө

Мөн МОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй ч МОХ-д ажиллаж байгаагүй, тэдэнтэй холбоогүй хүмүүсийг нэр дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Энэ тухай “Монгол залуу хүн” ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар “Оюутны амьдрал мэдэхгүй хүмүүс МОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байна. МОХ-г юу хийдэг вэ гэж оюутнуудаас асуухаар виза карт тараадаг гэж оюутнууд хариулдаг. МОХ эрх нь зөрчигдөж байгаа оюутнуудынхаа төлөө юм хийхгүй байна. Үе үеийн МОХ-ны ерөнхийлөгчөөр МАН-ын хүмүүс сонгогддог. Намын харьяалалтай, хэн нэгэн хүний цүнхийг барьж явсан этгээдүүд оюутны байгууллагыг улс төржүүлж, түүнд ашиглаад байна” гэж ярилаа.

ө

Мөн МОХ-ноос жил бүр гаргадаг “Оюутан” гэдэг номондоо нэг сургуулийн танилцуулгыг 300 мянган төгрөгийн өртөгтэйгээр нийтэлдэг. Жилдээ гурав орчим тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг гэсэн мэдээллийг ч энэ үеэр өгч байв.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
8 nastai balchir ch ter ! 80 nastai buurai ylgaagui ! uls tor ediin zasag yriaad suuhaar ter tor mandan badarch baigaagiin shinjuu ? ali esvel uruudan doroitoj baigaagiin shinjuu ? ain !
2014-10-08
ганаа:
хэн ч байсан яахав дээ. адилхан бүгд л *нууд. бо ч*ч адилхан өмхий байдаг
2014-10-07