Порошенко, Путинд баяр хүргэв
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр 62 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрөө Сибирийн тайгад тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ерөнхийлөгч В.Путинд утсаар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Порошенко өчигдөр 17.00 цагийн үед Путинтэй утсаар ярьсан байна. Тэд хагас цаг орчим ярилцсан гэж “Ukraine agency” мэдээлэв. Хоёр орны удирдагчид Украины зүүн хязгаарын асуудлаар ярилцаагүй гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
1
Порошенкогоос гадна Путинд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы Канцлер Ангила Маркель зэрэг 20 гаруй улсын удирдлага баяр хүргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ