“НАТО”-ийн шинэ тэргүүн анхны айлчлалаа хийв
Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар Норвегийн Ерөнхий сайдаар гурван удаа улиран сонгогдож байсан Йенс Столтенбергийг сонгогдсон билээ. Тэрбээр энэ сарын 5-нд албан ёсоор тангарагаа өргөж, ажилдаа оржээ. Йенс Столтенберг “НАТО”-ийн 13 дахь шинэ тэргүүнээр сонгогдож буй. “НАТО”-ийн шинэ тэргүүн анхныхаа айлчлалаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Польшийн нийслэл Варшав хотноо хүрэлцэн иржээ. Түүнийг тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски, Батлан хамгаалахын сайд Тадеуш Хомицки хүлээн авсан байна.
7
Йенс Столтенберг “AFP” агентлагт “Украины хямралд “НАТО” оролцохгүй. Яагаад гэвэл Украин НАТО-ийн гишүүн биш. Мөн Ойрхи Дорнодын асуудалд “НАТО” оролцох бодолгүй байна. Иракийн Засгийн газар олон улсын ард нуугдахгүйгээр босогчидтойгоо хэлэлцээр хийх хэрэгтэй” гэж хэлжээ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ