Брэд Питт: Жоли бол миний амьдралын хөг аялгуу
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт Британийн “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.
7
-Хуримаа хийснээс хойшхи амьдралынхаа тухай яриач. Нөхөр байх ямархуу байна?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Өглөө бүр өөрийгөө энэ дэлхийн хамгийн жаргалтай залуугаар төсөөлж байгаа. Би одоо болтол Жолиг миний эхнэр болсон гэдэгт эргэлздэг. “Энэ гайхалтай бүсгүй үнэхээр миний эхнэр болчихлоо гэж үү” гээд л. Жоли бол миний амьдралын хөг аялгуу. Түүнээс энэ ертөнцийн хамгийн сайхан аяс эгшиглэдэг.
7
-Та Жолигийн хөг аялгуу нь мөн үү?
-Итгэж байна. Тэгэхдээ миний бодлоор эмэгтэй хүний хувьд эр хүнээс илүү хүүхдүүд нь хөг аялгуу нь байдаг. Би Жолигийн хувьд хөг аялгуу нь биш ч гэлээ бүх зүйл нь.
7
-Яагаад бусад од шиг гайхалтай хурим хийлгүй, энгийн гэж хэлэхээр хурим хийсэн юм бэ?
-Бид бусдын анхаарлыг хангалттай татдаг. Заримдаа энэ бүхэн дарамттай байдаг. Бид уран бүтээлч гэх шалтгаанаар бүх зүйлээ дэлгэсэн ном шиг нээлттэй байлгахыг хүсэхгүй байна. Манай гэр бүлд нууц байх хэрэгтэй. Жоли бид хоёр бусдын жишгийг дагаж төгс хурим хийхийг хүссэн ч хүүхдүүд минь татгалзсан. Бид хоёр тэдний эцэг эх учир хүүхдүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэсэн. Тэд ганцхан баглаа цэцэгт хэдэн мянган доллар зарцуулахыг хүсээгүй. Тиймээс л гэр бүлийнхээ хүрээнд хуримаа хийсэн. Та нар санаж байгаа бол Жолигийн хуримын даашинз дээр хүүхдүүд минь сэтгэлгээнээсээ ургасан зургуудаа зурж, бид хоёрт бэлэг барьсан. Сүйт бүсгүй бүх эмэгтэйчүүдийн анхаарлыг нь татаж, атаархлын харцыг нь харахыг хүсдэг байх. Тэгэхдээ Жоли тэгэхийг хүсээгүй. Тэр зүгээр л энгийн мөртлөө аз жаргалтай байхыг хүссэн. Бидэнд мөнгө байгаагүйдээ ингэж даруухан хуримаа хийгээгүй. Бидний хуримын бялууг хүртэл хүүхдүүд минь урласан. Үнэхээр өхөөрдмөөр. Тэр өдрийг хэзээ ч мартахгүй.
7
-Та хоёр 2005 онд дэлгэцнээ гарсан “Ноён хатагтай Смит” кинонд хамт тоглосныхоо дараа дотносч, хайрын романсыг эхлүүлсэн. Тэрнээс хойш хамт амьдарч, албан ёсоор биш ч гэсэн өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон. Танаас асуухад Анжелина Жолиг хууль ёсоор нь эхнэрээ болгож авахад ямар байсан вэ?
-Эргэн санахад хуримынхаа үеэр би их сандарч байсан. Бид ламтаны өмнө зогсч байхад миний зүрх хүчтэй цохилж, гар минь салганаж, духнаас минь хөлс асгарч байсан. Жоли “Би Брэд Питтийн эхнэр болохыг зөвшөөрч байна” гэж хэлэхэд би шувуу болчихсон. Хөл минь газарт хүрэхгүй, хаа нэг газраас хурц гэрэл цацарч байсан.
7
-Намайг хамгаалах дөрвөн сайхан хүү, халамжлах хоёр сайхан охин байна. Өглөө бүр үнсэлт бэлэглэх үзэсгэлэнт эхнэр байна. Тиймээс би тэдний хамгаалагч байх ёстой.
7
-Жаргалтай амьдрахын эхний алхам?
-Нэг нэгэндээ үнэнч байх. Үнэндээ миний амнаас үнэнч гэх үг гарах нь онцгүй сонсогдож магадгүй. Би энэ амьдралыг эхлүүлэхээс өмнө төгс нэгэн байгаагүй. Жоли бид хамт амьдраад есөн жил боллоо. Бид энэ асуудлаар тасралтгүй 4-5 жил ярилцсан. “Бид үнэхээр хуримаа хийлээ гэхэд жаргалтай амьдарч чадах уу”, “Бидний одоогийн амьдрал өмнөх амьдралууд шиг бүтэлгүйтвэл, яах вэ”, “Бид үнэхээр нэг нэгнээ хайрлаж чадах уу” гээд л энэ хэдхэн асуултыг нэг нэгэндээ улиг болтол тавьсан.
7
-Саяхан таны дотны анд жүжигчин Жорж Клуни хуримаа хийсэн. Клуни танаас зөвлөгөө авсан гэсэн. Энэ үнэн үү?
-Зөвлөгөө биш зүгээр л илэн далангүй ярилцсан. Миний найз олон жил ганц бие явсан. Тиймээс бага зэрэг туршлагагүй. Найздаа аз жаргал хүсье.
8
-Таныг НҮБ-ын сайн санааны элч болохоос татгалзсан гэсэн. Ямар шалтгаанаас?
-Татгалзаагүй. Би өмнө нь НҮБ-ын элчээр хэд хэдэн удаа сонгогдож байсан. Одоо хангалттай. Надаас илүү элч болохыг хүссэн олон уран бүтээлч дэлхийгээр дүүрэн байна шүү дээ. Үнэхээр хийхийг хүссэн хэн нэгнийг сонгох хэрэгтэй. Би залуу хүмүүст боломж олгохыг хүсдэг. Энэ үйл явдлын дараа би Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусыг зогсооход биечлэн оролцохыг хүссэн. Энэ асуудлаар Жолитой ярилцаж, Либери улсад очиж нөхцөл байдалтай танилцахыг хүссэн ч татгалзсан хариу авсан. Би халдвар авсан хүмүүстэй уулзахыг хүссэн ч НҮБ-аас татгалзсан. Халдварын улмаас тус улс хилээ хаасан гэсэн.
7
-Төсөөлөөд үзье. Хэрвээ та Либери улсад очиж, халдвар авсан хүмүүстэй уулзах үедээ санамсаргүй байдлаар халдвар авбал яах вэ?
-Таны асуулт миний зүрхийг хүчтэй цохилуулж байна. Би халдвар авсан гэдгээ мэдвэл хамгийн эхэнд гэр бүлийнхэндээ хэлэх байх. Тэгээд хэрхэх эсэхээ шийдэх байхдаа. Би эр хүн ч гэсэн асгартлаа уйлахаа мэдэж байна. Яг одоо миний нүднээс нулимс урсах гээд байна. Гунигтай төгсгөлтэй кино үзэж байгаа юм шиг.
7
-Таны сүүлд тоглосон “Fury” кино хэзээ нээлтээ хийх вэ?
-Энэ ондоо багтааж нээлтээ хийх болно.
7
-Та зургаан хүүхдээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Миний хүүхдүүд бүгд улстөрч болохгүй. Тэднээс нэг нь улстөрч, жүжигчин болох байх. Тэгэхдээ би тэднийг дэлхийн хүмүүстэй эн тэнцүү явуулахын тулд бүхнийг хийх болно. Тэднийг боловсрол, мэдлэгтэй болгохын тулд мөнгө харамлахгүй. Эцэг хүний хувиар тэднийг даруухан, бусдын хайрыг татдаг байгаасай гэж хүсч байна.
7
-Дахин хүүхэдтэй болох уу?
-Яагаад болохгүй гэж. Би хүүхдэд их хайртай. Харамсалтай нь би төрүүлэхгүй юм даа. Тиймээс Жолигоос гуйна даа.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ