Хар салхины улмаас зургаан хүн амиа алдлаа
Японы төвийн хэсгээр “Phanfone” хэмээх хар салхи дайрч өнгөрсөн. Хар салхины улмаас зургаан хүн амиа алдаж, 11 хүн сураггүй хүн алга болжээ. Мөн 50 хүн гэмтсэн байна. Онцгой байдлын газраас мэдэгдсэнээр “Кочи, Аки, Мие мужийн 60 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болж 100 гаруй байшин нурсан” гэв. Дээрх мужуудад 10 хоногийн турш аадар бороо орж гол, мөрөн үерлэсэн учир аврагчид нэвтэрч чадахгүй байгаа аж.
_
Засгийн газар шаардлагатай бүс нутгуудад аврагчдыг илгээж, улсын сангаас дахин нэг сая ам.доллар гаргахаар төсөвлөсөн тухай “NHK” агентлаг мэдээллээ. Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэнээр энэ сарын 11-ний 16.00-17.00 цагийн үед “Phanfone” хар салхи Токиог дайрч өнгөрнө гэдгийг сануулж, хотын иргэдийг лаа шүдэнз, нэмэлт үүсгэвэр, дулаан хөнжил зэргээ бэлдэхийг хүсчээ.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ