2014 оны Нобелийн шагналтнууд

img

2014 оны Нобелийн “Физиологи ба анагаах ухааны салбар”-ын шагналыг орон зай дахь байрлалыг тогтоон тодорхойлдог тархины эсийн системийг нээсэн Мэй Бритт Мозер, Эдвард Мозер болон Жон О'Кифи нар хүртсэн юм. Физиологи, анагаахын ухааны шагналыг 1901 оноос олгож эхэлжээ. Өнгөрсөн оны Физиологи ба анагаахын салбарын Нобелийн шагналыг Германы эрдэмтэн Томас Зюдхоф, Жеймс Ротман болон АНУ-ын эрдэмтэн  Рэнди Шекман хүртэж байжээ. Энэхүү шагналыг медаль болон 10 сая швед крон (1.46 сая ам.доллар) дагалддаг гэнэ. Нобелийн шагналтнуудыг жил бүрийн аравдугаар сард тодруулдаг бөгөөд энэхүү шагналыг санаачлагч Шведийн үйлдвэрийн эзэн Альфред Нобель нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд гардуулан өгдөг аж.

7

Энэ оны Нобелийн шагналтнуудтай  “www.iluminet.com” сайтынхан ярилцжээ.

7

Би зүрхтэй гэдгээ мэдэрлээ

8

Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Жон О'Кифи

Нобелийн хорооноос “Физиологи ба анагаах ухааны салбар”-ын нобелийн шагналыг бид гуравт олгосонд баяртай байна. Би өнөөдөр зүрхтэй гэдгээ мэдэрлээ. Бид орон зай дахь байрлалыг тогтоон тодорхойлдог тархины эсийн системийг анх нээхдээ заавал Нобель хүртэх болно гэж нэг нэгэндээ амалж байсан. Амлалтандаа хүрсэндээ баяртай байна.

7

Бид чадлаа. Бид Нобелийн шагналтууд боллоо

6

Нейрофизиологийн профессор, Нейроны тооцоолон бодох төвийг захирал Мэй Бритт Мозер

Бид чадлаа. Бид Нобелийн шагналтууд боллоо. Есөн жилийн турш бид нэг баг болон ажилласан. Шантрах үе цөөнгүй байсан ч нөхөр минь дэргэд байсан учир бүх саадыг давлаа. Түүнийхээ гараас бариад хамтдаа Нобелийн шагналтан болсондоо баяртай байна.

7

Энэ систем бол тархины “GPS”

7

Шинжлэх ухааны Кивлийн хүрээлэнгийн захирал Эдвард Мозер

Энэ системийг нэг үгээр тархин дахь “GPS” гэж нэрлэж болно. Бид хаана байгаагаа хэрхэн ойлгодог вэ,  нэг газраас нөгөөд очих замаа бид хэрхэн олдог вэ, мэдээллийг бид хэрхэн тогтоон санадаг вэ” энэ асуултуудад хариулах болно. Бидний тархи ч гэсэн гар утас шиг  “GPS”-тэй болох хэрэгтэй.

7

Нобелийн физикийн шагналтнууд

7

2014 оны Нобелийн физикийн шагналтнаар Исама Акасаки, Хироси Амано, Сүюзи Накамура нар тодорлоо. Тэд цэнхэр гэрлийн диод буюу “LED” гэрэл зохион бүтээснээрээ энэхүү шагналыг хүртлээ. Эдгээр хагас дамжуулагч төхөөрөмжээр цахилгаан гүйдэл гүйлгэж, цэнхэр диапазоны гэрэл гаргаж авдаг байна. Энэ жилийн Нобелийн шагналтан Сүюзи Накамура “Nichia Chemical Industries” корпорацийн ажилтан байхдаа цэнхэр гэрлийн диодыг анх гаргаж авч байжээ. Тэрбээр энэхүү санаагаа өргөжүүлэхийн тулд Исама Акасаки, Хироси Амано нартэй нэгдэж, “LED” гэрэл зохион бүтээх ажилдаа орсон аж.

7

Үхсэн ч харамсахааргүй боллоо

7

Японы физикийн салбарын эрдэмтэн Исама Акасаки

Би 85 настай. Амьд байхдаа Нобелийн шагнал хүртсэн учир үхсэн ч харамсахааргүй боллоо. Япон улс дэлхийд дахин нэг нээлтийг хийлээ.

7

Өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна

7

Нагойн  их сургуулийн доктор Сүюзи Накамура

Намайг уучлаарай. Өөрийгөө магтаж буйд. Үнэндээ өөрөөрөө бахархаж байна. Эх орныхоо хүү болж төрсөндөө баярлаж байна. Тун удахгүй наран улсын хөвгүүдийн бүтээл дэлхийг гэрэлтүүлэх болно.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бадрах:
хүний тархийг удирдан ажлын мал, робот болгох нээлт гарч дээ. үр хүүхэд гэр бүлдээ очих хүсэл төрөвч өөрөө мэдэлгүй удирдуулан ажлаа хийсээр байх болно. аймшигтай нээлт,,,,,,,,,
2014-11-07
зочин :
монгол хүн нобелийн шагнал хүртэх нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл гарсан байсан юу болсон бол оо .....
2014-10-08
zochin:
gaihaltai.
2014-10-08
зочин:
гайхалтай сайхан юмаа ийм хүмүүс ту*а төрдөг гэж үнэн шүү
2014-10-08