Стюарт туслах найруулагчаар сонгогдов

img

Ирэх оны эхээр “Бүрэнхий” цуврал шинэ ангиа гаргахаар болсон тухай тус цувралын ерөнхий найруулагч Стеффани Майер мэдэгдсэн билээ. Тэгвэл тус цувралд туслах найруулагчаар “Бүрэнхий” киноны гол дүр Белла буюу Кристен Стюарт сонгогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Цувралын туслах найруулагчаар жүжигчин бүсгүйгээс гадна Стеффани Майер, Кэйт Уинслет, Октавия Спенсер, Жули Боуэн, Кэтрин Хардвик, Женнифер Ли, Кэти Шульман зэрэг уран бүтээлч өрсөлдсөн юм. Найруулагч Стеффани Майер хэлэхдээ “Би Кристен Стюартад итгэж байна. Тэр энэ цувралыг шилдэг болгоход туслалцаа үзүүлэх болно. Нэг итгээд үзье” гэжээ. Харин жүжигчин бүсгүй твиттертээ “Бага зэрэг айж байна. Тэгэхдээ энэ цувралыг амжилттай найруулбал миний карьерт сайн” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ