Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын уулзварыг нээлээ
“Гудамж” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын замын уулзварыг шинэчлэн сайжруулаад өнөөдөр албан ёсоор нээлээ. Ингэснээр “Хан-Уул түгжрэл багатай дүүргүүдийн нэг болж байна. Хоёр эгнээтэй хуучин замыг бүгдийг өргөтгөжээ. Нийт 531 м авто зам, 2000 м2 явган зам, 670 м2 талбайд зүлэгжүүлэлт, 803 м замын хамгаалалтын төмөр хашлага хийгдсэн байна.
а
Уг ажлын гүйцэтгэгчээр “Алтан малыш”, зөвлөх компаниар Японы “Си Ти Ай инженеринг” компани ажиллаж, зураг төслийг нь “Мөнхийн тод зам” компани боловсруулсан байна.
а
а
Гэрэл зургийг "Гудамж" төслийн албан ёсны сайтаас ашиглав.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ