Майли Сайрусын тоглолт цуцлагдав
Дуучин Майли Сайрус “Bangerz” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Шинэ Зеланд улсад тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Харамсалтай нь энэхүү тоглолт тодорхойгүй шалтгаанаар цуцлагдаж, дуучин бүсгүй Нью Йорк хот руу буцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тоглолт цуцлагдсан шалтгааныг дуучны менежер Ларри Рудолп хэлэхээс татгалзсан байна. Тэрбээр Майли Шинэ Зеландад тоглолтоо хийж чадаагүйдээ шаналж байгаа. Өөр зүйлгүй” гэж хэлжээ.
ө
Гэрчүүдийн мэдээлснээр тоглолт цуцлагдсан шалтгааныг тэсрэх бөмбөгтэй холбоотой гэв. Дуучныг тус улсад тоглолтоо хийхээр зар сурталчилгаагаа цацаж эхэлсний дараа олон хүн сүрдүүлж, тоглолтынх нь үеэр тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байсан юм. Гэхдээ энэ мэдээллийг Шинэ Зеландын цагдаа нар батлаагүй байна.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ