Лауренс “Аватар II”-д тоглоно
Нэрт кино найруулагч Жеймс Камероны шинжлэх ухааны уран зөгнөлт “Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх оноос эхлэх юм. Тэгвэл Оскарын шагналт энэхүү уран бүтээлд “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс туслах дүр бүтээхээр болсон тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Энэ тухай жүжигчин бүсгүй “Vanity Fair's” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурьджээ. Тэрбээр ирэх сард худалдаанд гарах тус сэтгүүлийн хавтасыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн байна. Камерон “Аватар II”-д тоглох уран бүтээлчдээ албан ёсоор зарлаагүй ч өмнөх ангид гол дүр бүтээсэн жүжигчин Сэм Уортингтон, Зое Салдана нар тоглохоор болжээ. Тун удахгүй жүжигчин Зое Салдана анхныхаа хүүхдийг өлгийдөн авах билээ. Камерон жүжигчин бүсгүйгээс болж зураг авалтаа хэсэг хугацаанд хойшлуулсан гэж “TMZ” сайт мэдээлэв.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ