Хэт даврагчид Дамаскт халдлага үйлдэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн нийслэл Дамаск хотноо халдлага зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 14 хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн гэж Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ражиха хэлэв. Хэт даврагчид Дамаск хотын Эль-Майдан дүүргийн худалдааны захад халдлага зохион байгуулжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээдүүд “Халифын вант улс” бүлэглэлийн далбаатай байсан” гэжээ. Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтай утсаар ярилцаж, туслалцаа хүссэн байна.

1

Энэ долоо хоногт хэт даврагчид тус улсад хоёр удаа халдлага зохион байгууллаа. Эхний халдлагын үеэр 42 хүн амиа алджээ. Энэхүү халдлагыг тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр “АНУ-ын Засаг захиргаа гэнэтийн ажиллагаагаа зогсоохгүй бол Сири болон Йордонд өдөр бүр халдлага зохион байгуулах болно” гэж хэлжээ. Харин дээрх халдлагыг “Халифын вант улс” бүлэглэлээс өөр зэвсэгт бүлэглэл үйлдсэн байж магадгүй гэж АНУ-аас талаас мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ