Мадрид хотод жагсаал үргэлжилж байна

img

Испанийн нийслэл Мадрид хотноо Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусыг зогоож чадахгүй, олон хүн амиа алдаж буй явдлыг эсэргүүцсээр байна. Хоёр дахь өдрөө үргэлжиж буй жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр 11 жагсагч, гурван цагдаа гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид гартаа “Бан Ги Мүн, Маргарет Чанг эболаг зогсоо”, “Эболагаар амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна” хэмээх лоозон барьцгаасан байжээ. Цагдаагийнхан 50 гаруй жагсагчийг баривчилсан байна.

1

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөрр мэдэгдэхдээ “Энэ долоо хоногийн эхээр Либери улсад ажиллаж байхдаа халдвар авсан Испани сувилагчийн Экскалибур нэртэй нохой халдвар авсан байж магадгүй” хэмээжээ. Экскалибур нохой эзэнтэйгээ хамт Либери улсад хоёр сар орчим амьдарсан байна.

Жагсаалын дараа ДЭМБ-ын дарга Маргарет Чанг “Эболаг зогсоохын тулд бүхнийг хийж байна. Биднийг шүүмжлэх бус хамтран ажиллахыг хүсье” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ