Сьерра-Леон улс руу 100 эмч илгээв
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон эбола вирустэй тэмцэх сарын аян зарлаж буйгаа мэдэгдэж, вирус хурдацтай тархаж байгаа Сьерра-Леон улс руу 100 эмч илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Эболатой тэмцэх тусгай элчүүд” хэмээх эмчилгээний баг өчигдөр Сьерра-Леон улсын нийслэл Кенема хотноо очжээ.
1
Эмч нар эхний ээлжинд халдвар авсан хүмүүсийг дахин шинжилж, халдвар авсан шалтгааныг тодруулахаар болсон байна. Мөн Канадын Эрүүл мэндийн газраас туршилтаар гаргаж авсан “Замак” хэмээх эмийг хэрэглэхээс татгалзсан аж. Тус бэлдмэлээс татгалзсан шалтгаанаа “Шинэ төрлийн бэлдмэлийг туршихаар болсон. Тиймээс хоёр бэлдмэл хоорондоо харшилж магадгүй” гэж хэлжээ.
1
Тусгай элч болсон эмч нар тус улсад 10 хоног ажиллаад дараа нь Либери улсад очих гэнэ. 100 эмчийн тал хувь нь өвчний шалтгааныг илрүүлэхээр ажиллах бол үлдсэн хэсэг нь халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхээр болжээ.
Камерон эболатай тэмцэх сарын аяны хүрээнд халдвартын голомт руу эмч нараа илгээхээс гадна ДЭМБ-д тусгай данс нээж, эбаолатой тэмцэх мөнгөн хуримтлал үүсгэхээр болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ