Лондонгийн цагдаа нар ажил хаяна
Их Британийн нийслэл Лондон хотын 10 мянга гаруй цагдаа ажил хаяхаа мэдэгдлээ. Цагдаа нар 48 цагийн хугацаатай ажил хаях бөгөөд маргааш өглөө 7.00 цагаас эхлэх гэнэ. Ажил хаялтад нэгдсэн ихэнх цагдаа 40-өөс дээш насныхан байгаа гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Цагдаа нар цалингаа 20 хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа аж. Мөн 45-аас дээш насны цагдаа нарт сар бүр урамшуулал олгохыг хүссэн байна. Харин тус улсын Засгийн газар цагдаа нарын шаардлагыг биелүүлэх ямар ч боломжгүй хэмээн мэдэгджээ.
Ерөнхий сайд Дэвид Камерон цагдаа нарын төлөөлөлтэй уулзах санал гаргаж “Лондонгийн цагдаа нар ажил хаявал, нийслэл хотод эмх замбараагүй байдал газар авах болно” гэсэн байна. Тэрбээр “Цагдаа нарын шаардлагыг биелүүлэх боломжгүй. Тэгэхдээ аль болох хэлэлцээр хийхийг оролдох болно” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ